"Гарамгай ажил vйлс бvтээгч" шагнал гардуулах хурал 9-р сарын 29-ний єдєр Бээжинд болсон байна. Эх орондоо буцаж ирээд ажил vйлс бvтээсэн Хятадчууд болон Хятадын харьят нийт 100 мэрэгжилтэд энэхvv шагналыг хvртсэн байна. Хятадын тєрийн зєвлєлийн гишvvн Тан Жяшюнь хэлэхдээ, гадаадад амьдарч байгаа Хятад хvмvvс болон Хятадын харьят мэрэгжлийн хvмvvс тєрєл бvрийн арга замаар Хятадыг орчин vеийн болгох бvтээн байгуулалтад оролцохыг сайшааж байна гэжээ.
Тан Жяшюнь шагнал гардуулах хурал дээр хэлэхдээ, Хятадчууд болон Хятадын харьят нарын доторхи мэрэгжлийн хvмvvс эх орондоо буцан ирж ажил vйлс бvтээсэн нь Хятадын эдийн засгийн бvтцийн тохируулалт болон шинжлэх ухаан боловсрол, соёл, эрvvл мэндийн vйлсийн хєгжлийг тvргэтгэн ахиулж, дотоод гадаадын эдийн засаг, шинжлэх ухаан техникийн харилцаа хийгээд хамтын ажиллагааг хєгжvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэсэн байна гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ, Хятадын холбогдох салбарууд ил тод байх болон хууль ёсны байх угтвар нєхцєлд, Гадаадын єндєр мэрэгжил чадвартай хvмvvсийг идэвхтэй урьж ирvvлэх бєгєєд эх орондоо ирж ажил vйлс бvтээсэн мэргэжил чадвартай Хятадчууд болон Хятадын харьяат нарт шилдэг vйлчилгээ хангахаар чармайна гэжээ. (Ч.Гантємєр орчуулж, Пэрлаймаа хянав)
|