Хятадын Тєрийн Зєвлєлийн тєрийн ємчийн хяналт удирдлагын хорооны 9-р сарын 30-ны єдєр хангасан сvvлийн vеийн тоо баримтаас vзэхэд, энэ оны эхний 8 сард Хятадын тєрийн ємчийн гол гол vйлдвэр аж ахуйн нэгжийн vйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ нь нэлээд тvргэн єсєн нэмэгдсэн байна.
Бvртгэлийн тоо сэлтээс vзэхэд, 1-8-р сард Хятадын тєрийн ємчийн гол гол vйлдвэр аж ахуйн нэгжийн борлуулгын хэмжээ нь 96.3%-д хvрсэн байна. Нэлээд сайн vйлдвэрлэл, борлуулгатай байгаа ажил тєрєл бол голцуу нvvрс, нэхмэл бараа бvтээгдэхvvн, металлорги, электроник, химийн аж vйлдвэр зэрэг болно. Эдгээр ажил тєрлийн vйлдвэрлэл, борлуулга нь бvр 98%-аас давсан байна.
Ашгийн талаар, эхний 8 сард Хятадын тєрийн ємчийн гол гол vйлдвэр аж ахуйн нэгжийн ашиг орлого нь 490 тэрбум юаньд хvрч, ноднины мєн vеийнхээс 18.4,%-аар нэмэгдсэн байна. /Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав/
|