ХКН-ын тєв хорооны сахилага бат шалгах комиссын нарийн бичгийн дарга Y Гуанжэн 9-р сарын 30-ны єдєр Бээжинд хэлэхдээ, засан сайжруулах эрч хvчээ тасралтгvй нэмэгдvvлсэний улмаар, Хятадын авилгалын vзэгдэл зохих хэмжээнд хазаарлагдсан байна гэжээ.
Y Гуанжэн бол Ази номхон далайн бvс нутгийн авилгалын эсрэг 5-р хуралд оролцсон хэсэг орон , бvс нутаг болон олон улсын байгууллагын тєлєєлєгчтэй уулзах vе ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятад Улс одоо яг бvтцийн тохируулалт, нийгмийн єєрчєлєлт хувьралтын цаг vедээ байх учир зарим авилгалын асуудал орших нь зайлашгvй юм. vvнд Хятад Улс авилгалаас сэргийлэх эрч хvчээ цаашид нэмэгдvvлж, нам тєрийн байгууллага, албан тушаалтадын дунд гарсан эрхээ дураар хэргэлж, хувийн ашиг хєєцєлдєх болон ард олны ашиг сонирхолыг хохируулах хэргийг голчилон илрvvлж байна гэжээ. /Ч.Гантємєр орчуулж, Пэрлаймаа хянав/
|