Хятадын Соёлын Яамны Сайд Сvн Жяжэн 3-ны єдєр Вашингтонд лекц хийж, Хятад Америкийн соёлын солилцоог цаашид эрчимжvvлэхийг санал болгосон байна.
Сvн Жяжэн хэлсэн vгэндээ Хятадын соёлын онцлогыг тодруулан єгvvлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Хятад улс " хvний тєлєє байх" шинжлэх ухаанч хєгжлийн vзэлтийг баримтлан, " найрсаг эесэг байхыг эрхэмлэх" тvvх соёлын vзэл санааг санаачилж байна, энэ бол эрэн vеийн Хятадын соёлын стратегийн сонголт мєн гэжээ.
Сvн Жяжэн тэмдэглэхдээ: Хятадын гадаад чиг шугам бол дотоодын хєгжлийн маань vргэлжлэл болон гадаадчлал мєн. Хятадын засгийн газар дотооддоо хvний тєлєє байх vзэлт дэвшvvлэн, эвсэг нийгэм байгуулах зорилт тавьж, гадаадад бол биеэ даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлого хэрэгжvvлэн, олон орны найз нартай найрсагаар харьцахыг хvсч байгаа юм гэжээ. (Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Єлзий хянав)
|