Хятадын vндэсний баярын долоо хоногийн амралт єчигдєр дууслаа. Энэхvv баярын хугацаанд Бээжин хотын нийгмийн дэг журам тогтвортой сайхан єнгєрч, аюулгvйн асуудал гарсангvйг сурвалжлагч холбогдох салбараас ойлгож мэдсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, баярын хугацаан дахь тєрєл бvрийн томоохон ажиллагаа болон аялал жуулчиллын vзэмжийн цэгийн аюулгvй байдлыг хамгаалхийн тєлєє холбогдох салбарууд баяраас ємнє аюулгvй байдлыг хамгаалах ажлын тєсєл боловсруулан тогтоосон бєгєєд vзэмжийн цэг, цэнгvvний тоног тєхєєрємж болон хvн ардын цуглааны газарт аюулгvйн шалгалт хийж, аюулгvй байдалд нєлєєлєх хор хєнєєлийг цаг даруйд нь арилгасан байна.
Бvртгэлээс vзвэл, vндэсний баярын хугацаанд Тянь Ань мэнь єргєн талбайд ирсэн Хятадын ба гадаадын жуулчид 3 сая 700 мянган хvнээс давж, томоохон vйл ажиллагаанд оролцсон хvн нь давхардсан тоогоор 800 мянга гаруй хvнд хvрсэн байна. (Буян орчуулж, Баатар хянав)
|