Хятадын нисэгчтэй сансрын аялалын командлалын газрын хариуцлагатай хvн 11-ны єдєр Бээжинд хэлэхдээ, Хятад улс 10-р сарын 12—15-ны єдєр цаг сонгож, "Шэнь жєv" 6-р нисэгчтэй сансрын хєлгийг хєєргєнє гэжээ.
Уг хариуцлагатан хэлэхдээ, "Шэнь жєv" 6-р сансрын хєлєг нь 2 нисэгчтэй аялж, олон хоног нислэг хийнэ. Тєлєвлєгєєний ёсоор, сансрын хєлгийг Хятадын Жю Чюаний дагууль хєєргєх тєвєєс хєєргєх бєгєєд сансрын хєлєг товлосон vvргээ биелvvлсний дараа, Євєр Монголын тєв хусгийн районд буцаж газардах болно гэлээ.
Уг сансрын хєлгийг хєєргєх vед Хятадын Олон Улсын Радио, Хятадын Тєв Радио болон Хятадын Тєв Телевиз "Шэнь жєv" 6-рын сансрын нислэгийн хєєргєлт, нислэг болон газардалтын холбогдох явцыг шууд нэвтрvvлэх бєгєєд Синь хуаь, Рэнь Минь веб сайт цаг даруйд нь мэдээлэх болно. (О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав)
|