
Шэнь жєv зургадугаар гэдэг сансрын хєлгийг 12-ны єдрийн vдээс ємнє хєєргєхєєр байна, Фэй Жюнь лvн, Не Хай шэн гэдэг хоёр нисэгч Шэнь жєv зургадугаарынхаа бvхээгт ороод хаалгаа хаасан байна.

Yvнээс ємнє болсон сансрын аялал эхлэх ёслол дээр Хятадын ерєнхий сайд Вэнь Жябао сансрын нисэгчийг урамшуулж хэлэхдээ, та нар бат итгэлтэй, хэрсvv тайван байж, хатуу зориг эрс шуурхайгаар дахин бадрангуй амжилтад хvрхийг хvсч байна, эх орон, ард иргэд тань та нарын амжилттай буцан ирэхийг хvсэн хvлээж байна гэжээ. (Буян орчуулж, Пэрлаймаа хянав)
|