
Хятадын сансрын тєслийн нисэгчтэй сансрын хєлгийн системын ерєнхий зохион бvтээгч ноён Жан Бє нань 12-ны єдєр манай сурвалжлагчид хэлэхдээ, "Шэнь жєv" 6-р гэдэг нисэгчтэй сансрын хєлгийн сансар огторгуйд аялах хугацаанд, нисэгчvvд нь буцах бvхээгээсээ тойрог замын бvхээгтээ орж ажиллаж, амьдрах болно гэжээ.

Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, єнєє орйгоос "Шэнь жєv" 6-рын нисэгчид буцах бvхээгээсээ тойрог замын бvхээгтээ орох анхны туршилтаа хийх юм байна.

Энэхvv сансарын хєлєг нь тvлхэх бvхээг, буцах бvхээг, тойрог замын бvхээг ийм гурван хэсгээр бvрэлдэж байгаа юм байна. Хоёр жилийн ємнє, Хятад улс нисэгчтэй анхны сансрын хєлгєє ажиллуулхад, нисэгч нь зєвхєн буцах бvхээгтээ байгаад, тойрог замын бvхээгт ороогvй байсан юм. Харин энэ удаа бол, хоёр нисэгч нь тойрог замын бvхээгт орж ажиллаж, амрах бєгєєд тойрог замын бvхээгт тавьсан хvнсний зvйл халаах, хаягдал зvйл болон єтгєн шингэнийг хураах аппаратуудыг тал бvрээр ажиллуулах юм байна.(Буян орчуулж, Пэрлаймаа хянав)
|