
Хятадын хоёр нисэгчтэй хоёрдохь сансрын хєлєг болох "Шэнь жєv" 6-р, 10-р сарын 12-нд сансарт хєєрлєє. Yvнийг олон улсын хамтын нийгэмлэг маш их анхаарч байна.

Францын сансар судлалын vндэсний тєвийн албан тушаалтан хатагтай SYLVIE CALLARI манай сурвалжлагчид ярилцлага єгєх vе хэлэхдээ, нисэгчтэй "Шэнь жєv" 6-рыг хєєргєсєн нь Хятадын сансрын тєлєвлєгєє амжилт олсныг харуулж байна, Хятад улс нисэгчтэй сансрын хєлгийн техникийг эзэмшсэнийг ч харуулж байгаа юм гэжээ.

Америкийн Конгрессын Тєлєєлєгчидийн танхимын депутат, Тєлєєлєгчидийн танхимын Америк Хятадын ажилын хэсгийг vvсгэн байгуулагчын нэг Марк Кирк хэлэхдээ, би Тєлєєлєгчидийн танхимын Америк Хятадын ажилын хэсгийн ємнєєс Хятадын нисэгчтэй "Шэнь жєv 6-р" гэдэг сансрын хєлгийг амжилттай хєєрєгсєнд халуун баяр хvргэж байна. Энэ нь Хятадын нисэгчтэй сансрын хєлгийн ажил vйлс бас нэг алхам ахисныг харуулж байна гэжээ.

Yvнээс гадна Английн Рейтер Агентлаг, Италийн Анса агентлаг, Германы Дейче Пресс Агентлаг, Киодо Цусин Агентлаг болон Ємнєд солонгосын хэвлэл мэдээлэлийнхэн бас нисэгчтэй "Шэнь жєv6-р" гэдэг сансрын хєлєг хєєргєсєн явдлыг дэлгэрэнгvй мэдээлсэн байна. (Ч.Гантємєр орчуулж, Л.Буянтогтох хянав)
|