Хятад улсын дарга Ху жинь тао 12-ны орой Хятадын ємнєд нутгийн Нань жин хотод Бvх Хятадын спортын 10-р наадамд урилгаар оролцож байгаа Олон улсын олимпийн хорооны дарга Жагкуе, Роггетай уулзсан байна. Ху жинь тао хэлэхдээ, Олон улсын олимпийн хорооны саналыг авч, Олон улсын олимпийн хороотой хамтын ажиллагаагааг эрчимжvvлж, дэлхийн олон орны биеийн тамир спортын хамтын эрэл хvслийг биелvvлхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлыг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалчлан vзэж, ихээр дэмжиж байгаа бєгєєд амлалтаа нухцтай хэрэгжvvлж, олон тєрлийн бэлтгэл ажлыг бvх хvчээрээ сайн хийх болно гэжээ.
Рогге хэлэхдээ, Олон улсын олимпийн хороо Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах комисстай хамтын ажиллагааны сайн сайхан харилцаатай юм, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг бэлтгэхэд чанарын дээд тvвшинтэй маш олон ажлыг биелvvлсэн байна гэжээ. \ Г. Сайн-Єлзий орчуулж,Урангоо хянав. \
|