Хятадын нисгэгчтэй сансрын тєслийг хэмжин жолоодох холбооны системын ерєнхий инженер ноён Юvй Чжи Жянь 10-р сарын 14-ны єдєр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага єгєх vе хэлэхдээ, Хятад улс сансрын хэмжин жолоодох холбооны системээр "Шэнь жєv" 6-р сансрын хєлгийг жолоодож байх бєгєєд, уг систем нь дэлхийн тэргvvний тvвшинд хvрсэн юм гэжээ.
"Шэнь жєv" 6-р сансрын хєлгийг 12-ны єдєр амжилттай хєєргєсєн тэр цагаас аваад, Жиv чvаний хэмжин жолоодох тєв, Бээжингийн сансрын нисэлгийн жолоодох тєв, Ши аний хэмжин жолоодох тєв болон дотоодын хэмжин шалгах 9 станц тэрчлэн Номхон далай, Энэтхэгийн далай болон Атлантын далайд байгаа алс далай дахь хэмжилт хийх 4 усан онгоц ч ажлаа яаралтай эхлvvлж, хэмжин жолоодох холбооны сvлжээг бvрдvvлж, "Шэнь жєv" 6-рын мэдээллийг цаг тухайд нь авч байна.
Юvй Чжижянь хэлэхдээ, "Шэн жєv" 6-р сансрын хєлєг нь олон хоног нислэг хийх болохоор, хэмжин жолоодох холбооны системын зураг тєслийг шилдэгжvvлж, хэмжин жолоодох холбооны системын тарахцын хэмжээ болон харилцааны найдвартай чанар, хэмжин жолоодох оновчтой чанарыг нь дээшлvvлсэн юм гэжээ. (Номин орчуулж, Буян хянав)
|