Австралийн амбан захирагч Мичаел Жефери 14-ний vдээс хойш Шанхайгаас мордон Ши-ань орж, Хятадад хийж байгаа айлчлалаа vргэлжлvvлж байна.
Шанхайд айлчилж байсан хугацаанд нь Шанхай хотын дарга Хань жэн Мичаел Жефери нарт Шанхай болон Австралийн эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан техник зэрэг талын хамтын ажиллагааны тухай танилцуулжээ.
Мичаел Жефери хэлэхдээ, Австрали Хятад хоёр орон худалдаа, эрчим хvч, шинжлэх ухаан техник, соёл зэрэг олон талаар сайн сайхан хамтын ажиллагааны харилцаа тогтоосон байна. Тус айлчиллаараа хоёр орны харилцааны хєгжлийг ахиулахыг хvсэж байна гэжээ.
Мичаел Жефери бол Хятад улсын дарга Хv жинь таогийн урилгаар 12-ны орой Шанхайд хvрэлцэн ирж, Хятадад 10 хоногийн тєрийн айлчлал хийж байгаа юм. / Э. Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Єлзий хянав/
|