Хятадын 5 єдрийн ємнє хєєрєгсэн нисэгчтэй 2 дахь сансарын хєлєг Шэнь жєv 6-р Бээжингийн цагаар 17-ны єглєє Хятадын євєр монголын єєртєє засах районд амжилттай газардаж, хоёр нисэгч єєр єєрийн биеийн байдал сайн байгаа тухайгаа мэдээлсэн байна.
Дараа нь БХАТИХ-ын байнгын хорооны дарга Y Бан гvє ХКН-ын тєв хороо, тєрийн зєвлєл, цэргийн тєв зєвлєлийн ємнєєс баярын цахилгааныг тунхаглан уншсан байна. Баярын цахилгаанд тэмдэглэхдээ, Шэнь жєv 6-р гэдэг нисэгчтэй сансарын хєлгийн нислэг амжилттай болсон нь Хятад улс нисэгчтэй сансарын нислэгийн техник хєгжvvлэх, хvн оролцсон сансарын туршилт хийх талаар хєшєє дурсгалын ач холбогдолтой бєгєєд бас нэгэн чухал ялалт хийснийг харууллаа. Хятад улс нисэгчтэй сансарын нислэгийн техникийг vргэлжлэн хєгжvvлж, сансарын эх баялагийг нааштай нээж, хvн арддаа ач тусыг нь хvртээх болно гэжээ.
Шэнь жєv 6-р гэдэг сансарын хєлгийг Бээжингийн цагаар 12-ны 9 цагт хєєргєсэн юм. Энэ бол Хятад улс 2 жилийн ємнє нисэгчтэй сансарын хєлєг хєєрєгсєний дараа 2 дахь удаагаа нисэгчтэй сансарын хєлєг хєєргєж байгаа болно.
Энэ удаагийн нислэгийн зорилго бол нисэгчтэй сансарын нислэгийн vндсэн техникийг цаашид боловсронгуй болгож, олон нисэгчийг олон хоногоор нислэг хийлгэхийн тєлєє аж. / Э. Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Єлзий хянав/
|