Хятад Америкийн эдийн засгийн нэгдсэн комиссын 17-р хурал 17-нд Хятадын Бээжинд єндєрлєлєє. Валютын ханшны тогтолцооны сонголт бол улс орны бvрэн эрхийн vйл ажиллага мєн. Гэвч энэ нь бvх дэлхийн хэмжээнд нєлєє тусгалаа vзvvлэх болно гэж хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ зєвшєєрсэн бєгєєд валютын ханшны дэг алдагдаж хvчтэй донслох нь бvх дэлхийн эдийн засагт ашиггvй нєлєє vзvvлэх болно гэж дахин онцолсон байна.
Хятадын сангийн сайд Жинь рэнь чингийн урилгаар Америкийн сангийн сайд Жон Снов албаны талын тєлєєлєгчид дагуулан Хятадад айлчилж байгаа бєгєєд 2 хоногийн хурлыг Жинь рэнь чинтэй хамтаар даргалсан байна. Хоёр тал дэлхийн эдийн засаг тэнцвэргvй байгаа, хоёр орны санхvv болон валютын бодлого, банк санхvvгийн салбарын хєгжил, олон улсын vйл хэргийн талын хамтын ажиллагаа зэрэг харилцан сонирхож байгаа асуудлуудыг авч хэлэлцсэн байна.
Ханшийн хэлбэлзэлийн дvрмийг удирдахад зах зээлийн гvйцэтгэх vvргийг эрчимжvvлж, валютын ханшийг нэн их уян хатан болгоно гэж Хятадын тал илэрхийлсэн байна. /Э. Цогзолмаа орчуулж,Урангоо хянав/
|