олон улсын банк санхvvгийн байгууллага 18-нд Бээжинд, Хятадад анх удаагаа юаний єрийн тэмдэгтийг амжилттай тараасныг тэмдэглэх ёслол хийсэн байна. Хятадын сангийн яамны орлогч сайд Ли юн уг ёслол дээр хэлэхдээ, олон улсын банк санхvvгийн байгууллага Хятадад юаний єрийн тэмдэгт тараасан явдал бол Хятадын хєрєнгийн зах зээлийн єєрчлєлтєє гvнзгийрvvлсэн бас нэгэн чухал арга хэмжээ болох юм гэжээ.
Олон улсын банк санхvvгийн компани болон Азийн хєгжлийн банк нь Хятадад юаний єрийн тэмдэгтийг амжилттай тараасан олон улсын банк санхvvгийн анхны олон талт байгууллага болсон юм байна.
Ли юн хэлэхдээ, олон улсын банк санхvvгийн байгууллага Хятадад юаний єрийн тэмдэгт тараасан нь Хятадын хєрєнгийн зах зээлийн хєгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Энэ нь олон улсын банк санхvvгийн байгууллага болон Хятадын хамтын ажиллагаанд шинэ зам суваг нээж єгсэн байна гэжээ. \Э. Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Єлзий хянав.\
|