• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-18 18:52:00    
Сансарын нислэг амжилттай болсонд баярлацгааж байна

Синьхуа Агентлэг

     Бээжингийн цагаар 17-ны єглєє Шэнь жєv-6 сансарын хєлєг амар тайван буцаж ирсэнд дэлхийн олон газар дахь Хятадын харьяат нар болон Хятад хvмvvс эх орондоо баярын цахилгаан ирvvлцгээж, баяр хvргэцгээсэн байна.

    Дэлхийн Хятадын харьяат нар болон Хятад хvмvvсийн байгууллагын ерєнхий холбоо болон Америкийн Ази бизнесvvдийн холбооны ерєнхий нийгэмлэг, Бvх Английн Хятад хvмvvсийн холбооны ерєнхий нийгэмлэг зэрэг гадаад дахь Хятадын харьяат нар болон Хятад хvмvvсийн мянган байгууллагын хамтран гаргасан баярын цахилгаанд тэмдэглэхдээ, Шэнь жєv 6-ийн сансарын нислэг бол Хятадын ард тvмний энх тайван хєгжлийн хvчирхэг их баталгаа мєн гэжээ.

    Австралийн Азийн Хятад хvмvvсийн байгууллагын нийгэмлэгийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, Шэнь жєv 6-ийн сансарын нислэг амжилтад хvрсэн нь Хятадын vндсэнтнvvдийн эв санаа нэгтэйгээр урагшлан дэвших эрч зорьгийг хєвчилж, Хятадын vндсэнтэнvvдийн нягтарлын хvчнийг эрчимжvvлсэн тул бvх дэлхийн Хятад хvмvvс энэ агуу их амжилтын тєлєє баярлан зоригжиж байна гэжээ.

    Германы Хятад бизнесменvvдийн холбоо, Германы Ханбvргийн Хятадын харьяат нар болон Хятад хvмvvсийн холбоо тус баярын тэмдэглэх мэдэгдэлдээ, Шэнь жєv-6 сансарын нислэг амжилтад хvрсэн нь Хятадын эдийн засаг, шинжлэх ухаан техник гvйцэд хєгжиж байгаа болон улсын ерєнхий хvчин эрчимжиж байгааг гvйцэд гэрчилсэн бєгєєд Хятадын vр хойчис эх орныхоо сайн сайхан маргаашид итгэл дvvрэн байгааг харуулсан байна гэжээ. \Э. Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Єлзий хянав.\