Хятад-АСЕАН-ны худалдаа хөрөнгө оруулалтын дээд зиндааны 2-р уулзалтын өндөр албаны хүмүүсийн чуулга уулзалт 20-ний өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Нань нин хотод болсон байна.
Энэх өндөр зиндааны албаны хүмүүсийн чуулга уулзалт бол Хятад-АСЕАН-ны худалдаа хөрөнгө оруулалтын дээд зиндааны 2-р уулзалтын бүрэлдэхүүн хэсэг болох юм. Хятад АСЕАН-ны чөлөөт худалдааны бүс байгуулах нь Хятад болон АСЕАН-ны эдийн засаг худалдааны харилцааг эрчимжүүлэх, тухайн орон тэрчлэн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд маш чухал ач холбогдолтой юм гэж чуулга уулзалтад оролцсон Хятад болон АСЕАН-ны орнуудын эдийн засаг худалдааны гол албаны хүмүүс үзсэн байна.
Хятад-АСЕАН-ны худалдаа хөрөнгө оруулалтын дээд зиндааны уулзалтыг бол Хятадын ерөнхий сайд Вэнь жябао санаачлан зохион байгуулсан юм. Тэр нь Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулах талаар Хятадын авсан чухал үйл ажиллагаа болох юм. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав. \
|