Франкфуртын олон улсын номын 57-р яармаг 19-ний үдээс өмнө Франкфуртад ажлаа эхэлж, Хятадын төлөөлөгчид Хятадын ном хэвлэлийн цоо шинэ дүр төрхөөр үүнд оролцсон байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтэс болон Хятадын хэвлэл мэдээллийн үндэсний газрын зохион байгуулсан, Хятадын найман том хэвлэлийн корпорациар бүрэлдсэн Хятадын төлөөлөгчид яармагт нийт 4000 гаруй төрлийн ном бичиг дэлгэн үзүүлж байгаагийн 2000 гаруй төрөл нь гадаад хэлний ном болох юм байна. Хятадын олон улсын ном хэвлэлийн корпорац, гадаад хэлний сургалт болон судалгааны хэвлэлийн газар, Шанхайн мэдээлэл хэвлэлийн хөгжлийн компани зэрэг яармагт оролцсон байгууллагууд Америк, Англи, Орос, Япон, өмнөд Солонгос зэрэг орны хэвлэлийн худалдаачидтай зохиогчийн эрхийн худалдааны олон санамж тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан байна. \Урангоо орчуулж, Э. Цогзолмаа хянав\
|