Хятадын зүүн хойт нутгийн Гирин мужийнхан 150 сая юаний хөрөнгө оруулж, Мужийн төв Чанчүнь хотод 1500-аас 2000 өнчин хүүхдийг багтаах уг муж дахь өнчин хүүхдийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй хамгийн том сургууль бхйгуулах гэж байна.
Гирин мужид өнөөгийн байдлаар 6600 гаруй өнчин хүүхэд байна. Тэдгээр өнчин хүүхдийн амьдрал, сурлагад нэн сайн орчин ахуй хангахын тулд, Гирин мужийн Засаг захиргаа нь 200 мянган ам метр талбайтай орчин үеийн тоног төхөөрөмжтэй өнчин хүүхдийн сургууль байгуулахаар шийдсэн бөгөөд түүнд хот хөдөөгийн 7-оос 15 насны өнчин хүүхдийг суралцуулах гэж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, уг төсөл ирэх жилээс эхлэн хэрэгжих юм байна. (О.Дарамбазар орчуулж, Баатар хянав)
|