Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Үндэсний Ерөнхий Газрын орлогч дарга ноён Жан Ли-жюнь 24-ний өдөр Бээжинд болсон бүс нутгийн агаар мандлын чанар чинсааны ажлын удирдлагын олон улсын симпозиум дээр хэлэхдээ, сүүлийн хэдэн жилд Хятад улс бохирдлыг тогтоон барих түвшнээ дээшлүүлж, байгаль орчны хамгаалалтад оруулах оруулалтаа нэмэгдүүлж, хотуудын агаар мандлын бохирдлын хэмжээг амжилттай бууруулсан байна гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, 1999 оноос 2004 оныг хүртэл, Хятадын хотуудын дотор агаар мандлын чанар чинсаа сайн хотын харьцаа нь 33% байснаасаа дээшлээд 39%-д хүрч, агаар мандлын чанар чинсааны стандартын шаардлага хангасангүй хотын харьцаа нь 40% байснаасаа буураад 20% болсон байна гэлээ. (О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав)
|