Хятадын үндэсний статисткийн газрын 24-ний өдөр Бээжинд нийтэлсэн тайлангаас үзвэл, энэ оны нэгээс есдүгээр саруудад Хятадын хэрэглээний таваарын жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 13%-иар өсч, 4 тэрилион 500 тэрбум юаньд хүрсэн байна.
Таваарын төрөл зүйлээс нь үзвэл, хүнсний тос, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дуу дүрс бичлэгийн зүйл, барилгын болон засварын материал, холбооны тоног төхөөрөмж зэрэг таваарын жижиглэн худалдсан хэмжээ хамгийн түргэн нэмэгдсэн байна.
Есдүгээр сард, Хятадын нийгэмийн таваарын жижиглэн худалдсан нийт хэмжээ 549 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үейнхээс 12.7%-иар нэмэгдсэн байна. (Баатар орчуулж Номин хянав)
|