Шянганы худалдаачдын Шянганы эдийн засгийн ирээдүйд өөдрөг сэтгэлээр хандаж, итгэлтэй байгаа үзүүлэлт 6 жилийн турших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байгааг сүүлийн үеийн судалгааны дүн харуулж байна.
Австралийн ахлах нягтлан бодогчийн нийгэмлэгийн Шянган дахь салбар нийгэмлэг 10-р сарын 24-ний өдөр Шянганы эдийн засгийн хөгжлийн судалгааны тайланг нийтэлсэн байна. Судалгааны дүнд харуулснаар, Шянганы худалдаачид Шянганы ирээдүйн 12 сарын эдийн засгийн хэтийн төлөвт өөдрөг хандаж байгаа юм байна. Хойшдын нэг жилд Шянганы тухайн газрын үндэстний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний урьдчилан төсөөлсөн хэмжээ 4 хувьд хүрч, юмны хэрэглээний хэмжээ ч 2-оос 4 хувь өсөх төлөвтэй байна. (Номин орчуулж, Буян хянав)
|