Хоёр хоногийн хугацаатай " Ази номхон далайн бүс нутгийн дүрвэгсэд, гэр оронгүй бологсод болон цагаачдын асуудлаарх засгийн газар хоорондын зөвшилцөөний чуулга уулзалтын" 2005 оны ээлжит хурал Хятадын Шанхайд болов.
Ази номхон далайн бүс нутгийн 33 улс орон, район болон холбогдох олон улсын байгууллагын төлөөлөгч нар тус хуралд оролцсон байна.
Хятадын гадаад харилцааны яамны сайдын туслах Шэнь Гүөфан нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятадын засгийн газар дүрвэгсэдийг хамгаалах, хууль бус цагаачдыг эсэргүүцхийг ямагт хүндэтгэн үзсээр байгаа бөгөөд олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн байна. Хятадын засгийн газар урт хугацааны турш Лаос, Кампуч, Вьетнамын 300 мянга шахам дүрвэгсэдийг зүй зохистой хамгаалж байгаа юм.
Үүний зэрэгцээ, хуулийн болон засаг захиргааны аргаар нууцаар хил давах, хүн наймайлах зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хатуу цохилт өгөөд тодорхой хэмжээний ололт амжилтад хүрсэн юм гэжээ. (Буян орчуулж, Баатар хянав)
|