Сурвалжлагч саяхан Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы соёлын танхимаас мэдээлснээр, Үндэстний экологийн музейг 3-ыг байгуулсан үндсэн дээрээ Гуанши бас ийм 4 музей байгуулах шинэ төсөл хэрэгжүүлж эхлэв.
Энэ үндэстний экологийн 4 музей бол Напо сяний Давэнь тосгоны хар хувцаст Жуанчуудын экологийн музей, Рүншюйгийн Мяо үндэстний өөртөө засах Сяний Мяо үндэстний экологийн музей, Линчуань Сяний Линтян сянгийн Чан Ганлин тосгоны Хань үндэстний экологийн музей болон Хэжөү хотын Бабү дүүргийн Лянь Танжэнь суурины Кэжя үндэстний экологийн музей болно.
Энэ 4 музейн төсөлд холбогдуулан орон нутгийн Засгийн газар нь өөртөө засах районы соёлын танхимтай төслын хариуцлагын бичигт гарын үсэг зурж, энэ оны эцсээр барилга байгуулалтын ажлаа эхлүүлэхээр байна. (О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав)
|