Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хуан Жюй 25-ны өдөр Хятадын улсын хөгжлийн банкны олон улсын зөвлөхүүдийн комиссын 7-р хурлын бүх гишүүдтэй уулзахдаа, Хятад улс шинжлэх ухаанч үзэл бодлоор эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх талаа удирдахыг эх эцэс хэлбэрэлтгүй бармтална гэж тэмдэглэжээ.
Ерөнхи йсайдын орлогч Хуан Жюй хэлэхдээ, 2006 оноос 2010 оныг хүртлэх хугацаанд Хятад улс хөгжлийн үзэл бодлоо өөрчилж, хөгжлийн шинэ загварыг нээж, хөгжлийн чанар чансааг дээшлүүлэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүх талаар зохицонгуй үргэлжлэн хөгжих замд шилжүүлэх болно гэжээ.
Хятадын улсын хөгжлийн банк бол Хятадын Засгийн газрын хөгжлийн чанартай санхүүгийн байгууллага юм. Уг банк сүүлийн жилүүдэд Хятадын дэд бүтцийн барилга байгуулалт болон тулгуур аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/
|