Хятадын Хөгжил, өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны дунд жижиг үйлдвэр аж ахуйн нэгжийн хэлтсийн дарга ноён Ван Юаньжи 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, зүүн Азийн бүс нутгийн дунд жижиг үйлдвэр аж ахуйн нэгжийн хөгжил, хөрөнгө оруулалтын асуудлаарх дээд хэмжээний симпокиум энэ сарын 27-оос 28-д Бээжин болно гэжээ.
Тэрээр мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж илэрхийлжээ. Тэрээр бас танилцуулж хэлэхдээ, Симпозиумын үеэр АСЕАН болон Хятад, Япон, өмнөд Солонгос зэрэг 13 улс орны Засгийн газрын албаны хүмүүс, мэргэжилтэн эрдэмтэд, дунд жижиг үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөгчид зэрэг 400 гаруй хүн оролцох юм.
Симпозиумд оролцогсод АСЕАН болон Хятад, Ядон, өмнөд Солонгосын дунд жижиг үйлдвэр аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа болон солилцоог эрчимжүүлэх, АСЕАН-ны бүс нутгийн дунд жижиг үйлдвэр аж ахуйн нэгжийн хөрөнгө нийлүүлэлтийн орчин ахуйг сайжруулах зэрэг асуудлаар судлан хэлэлцэж солилцоо хийх юм байна. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/
|