|
 |
| (GMT+08:00)
2005-10-25 20:17:04
|
|
Хятад улсын дарга Хү Жиньтао гадаад орноор айлчлана
Хятадын Олон Улсын Радио
|
Хятад улсын дарга Хү Жиньтао Их Британы хатан хаан Елизабетр хоёрдугаар, Германы ерөнхийлөгч Коехлер, Испанийн ван Карлос нэгдүгээр, өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Моохюүний урилгаар 11-р сарын 8-аас 17-ны өдрүүдэд энэ 4 оронд төрийн айлчлал хийх бөгөөд, айлчиллаа өндөрлүүлээд тэрээр 11-р сарын 18-аас 19-ний өдрүүдэд өмнөд Солонгосын Пүсанд болох Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын албан ёсны бус 13-р хуралд оролцох болно гэж Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Күн чүань 10-р сарын 25-ний өдөр Бээжинд мэдэгдсэн байна. /Номин орчуулж, Буян хянав/
|
|
|