Японы ерөнхий сайд Коизуми буруу үйл ажиллагаанаасаа болж Хятад Японы харилцаанд улс төрийн ноцтой үр дагвар учруулсандаа бүх хариуцлагыг хүлээх ёстой гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Күн Чуань 25-нд Бээжинд хэвлэлийн бага хурал дээр дахин нотолсон байна.
Күн Чуань хэлэхдээ, Японтой үеийн үед найрсаг сайн хөршийн найрамдалт харилцаатай байхыг Хятад улс чухалчилдаг бөгөөд мөн ингэж хүсэж байгаа боловч ийм харилцааны үндэс суурь нь эрхбиш Японы удирдагч түүхэндээ үнэнхүү гэмшиж, милитаризмын ойр үеийн Хятадын ард түмэнд асар их хохирол учруулсандаа үнэнхүү гэмшсэн дээр уллах хэрэгтэй юм. Энэ асуудал дээр ерөнхий сайд Коизуми амлалтаасаа няцсаар бөгөөд хоёр орны удирдагчдын тохиролцсон түүхээр сургамж болгож, ирээдүйд хандах гэсэн хоёр орны харилцааны хөгжлийн зарчмаас няцсан юм. Үүнд Хятадын тал туйлын их хилигнэж байгаа бөгөөд харамсаж байна гэжээ. /Э. Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|