• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-26 17:43:56    
Хятад улс хүн ам болон хөгжлинй салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Хуа Жяньминь 26-ны өдөр хүн ам, хөгжлийн асуудлаар Хятадын зүүн нутгийн Сүжөү хотод болсон олон улсын тусламж үзүүлэх симпозиумын нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад улс хүн ам болон хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагаа хийх явдлыг маш чухалд үзэж байна гэжээ.

     Энэхүү салбар дахь хоёр талын, олон талын нэн өргөн солилцоо, хамтын ажиллагаа үргэлжлэн хийж. Хөгжиж байгаа улс орнуудад нэн их хөрөнгө оруулахыг урамшуулан, хамтын хөгжилд хүрэхийг Хур Жяньминь бас санал болгосон байна.

     Тэрээр хэлэхдээ, хөгжиж байгаа хамгийн том улс болсны хувьд Хятад улс НҮБ-ын хүн амын сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг олон улсын 20 гаруй байгууллага, Япон, Канад зэрэг 30 гаруй улс оронтой бэлгийн ариун цэвэр, төлөвлөгөөт төрөлт, жирэмслэхээс сэргийлэх шинэ эм бэлдмэлийг нэвтрүүлэн хэрэглэх зэрэг хамтын ажиллагаануудыг хийсэн байна гэжээ.

     Үүнээс гадна, Хятад улс бас олон улстай өөрчлөлт болон хөгжлийн туршлагаа хамтаар эдэлж, хөгжиж байгаа бусад улс орнуудад хамгийн их боломжийн хирээр туслалцаа үзүүлж байна. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/