• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-26 17:45:43    
Хятадын ядуурлыг бууруулах 100 төсөл нь Дэлхийн Банкны бага хэмжээний хандив олгох жагсаалтанд оржээ

Синьхуа Агентлэг

     Дэлхийн Банк дахь Хятадын төлөөлөгчийн газрынхан 26-ны өдөр танилцуулж хэлэхдээ, Хятадын иргэдийн байгууллагын танилцуулсан ядуурлыг бууруулах 100 сөсөл нь Дэлхийн Банкны санаачилсан бага хэмжээний хандив олгох нэрсийн жагсаалтанд орсон байна. Түүний дотор, 40—50 төсөл нь хамгийн их нь 250 мянган юаний хандив хүртэж, төсөл хэрэгжих юм байна.

     Холбогдох талын танилцуулснаас үзвэл, тэдгээр төсөлүүдэд тэжээж үржүүлэх ажил төрөл, хөдөө нутгийн уух усны аюулгүй байдал, намгийн хийн байгуулалт хамрагдаж, тариачид болон хот орж хөлсний ажил хийж байгаа тариачдад боловсрол хүртээх, бусад үйлчилгээ хангах, байгаль орчны хамгаалалт, байгалийн нөөц баялгийн ажлын удирдлага зэрэг салбарт хандивын мөнгийг хэрэглэх болно. Хандив олох өргөдөл дэвшүүлэгчдийн зонхилох нь иргэдийн байгууллагууд юм.

     Энэхүү төслийн арга хэмжээг Дэлхийн Банкаас Хятадад суугаа төлөөлөгчийн газар болон Хятадын Иргэний Яам зэрэг байгууллагууд 6-р сард хамтран хэрэгжүүлж эхлэх бөгөөд хамгийн сүүлчийн дүнг 12-р сард нийтлэх юм байна. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/