Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 26-ны өдөр Москвад Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 4 дэх бага хуралд оролцохоор Москва орсон юм. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/
|