Хятадын Улсын Статистикийн Газрын 26-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтас үзвэл, 1-ээс 9-р сард Хятадын борлуулалтын орлого нь 5 сая юанаас давсан үйлдвэр аж ахуйн нэгжийн ашиг орлого нь 988 тэрбум 300 саяд хүрч, 2004 оны мөн үеийнхээс 20.1%-иар өссөн байна.
Аж үйлдвэрийн 39 том төрөлд газрын тос олборлох, нүүрс, ган төмөр, химийн аж үйлдвэр, нэхмэлийн ажил хамгийн их ашиг орлоготой ажилласан байна.
Энэ оны эхний гурван улиралд Хятадын аж үйлдвэрийн эдийн засгийн эргэлтйн байдал сайн байна. Манай радиогийн мэдээ, Хятадын хөгжил өөрчлөн байгуулалтын үндэсний хорооны эдийн засгийн эргэлтийн ажил хариуцсан газрын дарга Ма Личян өнөөдөр 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ оны эхний гурван улиралд Макро зохицуулалтыг эрчимжүүлэн сайжруулснаас болж Хятадын аж үйлдвэрийн эдийн засгийн эргэлтийн байдал сайн байж, аж үйлдвэрийн үйлдвэрлэл нь өнгөрсөн оны мөн үейнхээс 16.3%-иар өссөн байна гэжээ.
Тэрээр мөн өдөр хийлэгсэн хэвлэлийн багаг хурал дээр хэлэхдээ, эхний гурван улиралд Хятадын хэсэг аж үйлдвэрийн ажил төрлийн хөрөнгө оруулалт хэт түргэн байсан хандлага үргэлжлэн саарч, нүүрс, газрын тос зэрэг ажил төрлийн хөрөнгө оруулалт нэлээд их хэмжээгээр нэмэгдсэн байна гэжээ.
Ма Личян хэлэхдээ, хойшид Хятад улс хэсэг ажил төрлийн төлөвлөгөөгүйгээр өргөтгөл хийж байгаа асуудалд чиглүүлэн ерөнхий зохицуулалт хийх эрчээ нэмэж голдлоготой ажил төрлийн бүтэцэд тохируулалт хийхийг цаашид ахиулна гэжээ. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/
|