БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 10-р сарын 26-ны өдөр Бээжинд айлчилж ирсэн Сингапурын ерөнхий сайд Лээ Хсиэн Лүнтэй уулзах үе хэлэхдээ, Сингапурын талтай хөгжлийн туршлагаа харилцан эдэлж, салбарууд дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжлөө биелүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ү Бангүө хэлэхдээ, Хятад Сингапур дипломат харилцаа тогтоосон 15 жилийн турш хоёр талын харилцаа түргэн хөгжсөн байна. Өнөө Хятад Сингапур бүр өөрийн орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд хүч тавиж байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд шинэ тохиол олгосон байна гэжээ.
Лээ Хсиэн Лүн хэлэхдээ, Сингапур Хятад олон асуудал дээр адил юм уу адилбатар үзэлттэй юм, өнөөгийн шинэ байдалд хоёр талын харилцаа болон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцэж байна. Хятадын талтай эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хамтаар хөгжихийг биелүүлэхэд Сингапурын тал бэлэн байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж Баясгалан хянав/
|