
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Москвад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн оруудын ерөнхий сайд нарын 4-р хуралд оролцоод, 10-р сарын 27-ны өдөр Москвагаас мордож, эх орондоо буцлаа.
Москвад байсан хугацаандаа Вэнь Жяабао Пакистаны ерөнхий сайд Азиз болон Киргизтаны ерөнхий сайд Күловтой уулзсан байна.

Вэнь Жябао 10-р сарын 26-ны өдөр Москвад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн оруудын ерөнхий сайд нарын 4-р хуралд оролцсон байна. Тэрээр хурал дээр үг хэлж тэмдэглэхдээ, будлиантай бөгөөд хувьралт ихтэй олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь хамтын ажиллагаагаа бодитой ололт амжилттанд хүрүүлж, Астанагийн дээд хэмжээний чуулга уулзалтын хойшдын хөгжлйин төлөвлөгөөг бүх хүчнээрээ хэрэгжүүлж, бүс нутгйин аюулгүй байдал болон тогтвортой байдлыг нэн сайтар хамгаалж, гишүүн орнуудын хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй байна гэжээ.
26-ны өдөр Оросын ерөнхийлөгч Пүтин Вэнь Жябаотай уулзсан байна. Мөн өдөр тэрээр бас уг хуралд орлцож байгаа Монгол улсын ерөнхий сайд Элбэгдоржтой уулзсан байна. \Номин орчуулж, Буян хянав.\
|