• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-27 18:40:22    
Түрэмгийн дайндаа гэмшинэ гэсэн амлалтаа бодитойд хэрэгжүүлэхийг шаардав

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чүнь 27-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы тал түрэмгийн дайндаа гэмшинэ гэсэн амлалтаа бодитойд үнэнхүү хэрэгжүүлж, Хятадын ард түмнийг гомдоох хэрэг хийхгүй байхыг Хятадын тал хүсч байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын Японы харилцаанд гарсан өнөөгийн хүндрэлтэй байдлын хариуцлага нь Хятадын талд үгүй юм. Японы дотоодод нэг бүлэг барууны хүчин Японы милитаризмын дэгдээсэн түрэмгий дайныг гоён чимэж, түрэмгийн дайн дэгдээсэн ял гэмээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байдаг юм. Японы ерөнхий сайд Коизүми жил дараалан дэлхийн хоёрдугаар дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтнийг тахиж байгаа Ясүкүни сүмд бараалхасан нь Хятад Японы харилцааны улс төрийн үндэс суурийг хохироосон байна. Энэ нь хоёр орны харилцааны хэвийн хөгжилд ноцтой харш саад учруулсан байна гэжээ. /Баатар орчуулж Номин хянав/