Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань 27-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын Засгийн газар шувууны ханиадын дэлгэрлийг барьж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Өвөр Монгол, Аньхүй зэрэг газарт шувууны ханиад илэрснээс нааш, Хятадын Засгийн газар дээд хэмжээний хариуцлагатай байр суурь баримталж, өвчин гарсан газарт байдлыг тогтоон барих дорвитой арга хэмжээг шуурхай авсны зэрэгцээ бас олон улсын байгууллагад цаг даруйд нь мэдээлсэн юм гэж тэр тэмдэглэжээ. /О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав/
|