
Оросод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн оруудын ерөнхий сайд нарын 4-р хуралд оролцсон Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 10-р сарын 26-ны өдөр Москвад Моголын ерөнхий сайд Элбэгдорж болон Энэтхэгийн ерөнхий гадаад хэргийн сайд Сингтэй уулзсан байна.
Уулзалтын үеэр Вэнь Жяабао хэлэхдээ, Хятад Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг шинэ түвшинд хүргэхэд хятадын тал бэлэн байна гэжээ.
Элбэгдорж хэлэхдээ, хоёх орны харилцаанд Монголын тал сэтгэл хангамжтай байна. Хоёр талаараа эх баялагийг нээн хөгжүүлэх, зам харилцаа тээвэр болон эдийн засаг техник зэрэг талын хамтын ажилагаагаа өргөтгөхийн хүсч байна гэжээ.
Сингтэй уулзах үе Вэнь Жяабао хэлэхдээ, Хятад Энэтхэг хоёр орны харилцаа өнөөгийн түвшинд хүрсэн нь хялбар бус юм. Хоёр талаараа нандигнах учиртай. Хятад Энэтхэг хоёр орон бол сайн хөрш, сайн анд мөн. Энх тайванч цэцэглэн хөгжих стратегийн түншлнлийн харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмэн цаашлаад дэлхийн ард түмэнд ч чухал ач холбогдолтой юм гэжээ.
Хоёр орны тал бүрээр найрсгаар хамтран ажиллах харилцааг тасралтгүй өргөтгөн хөгжүүлэхэд Энэтхэгийн тал бэлэн байна гэж Синг илэрхийлсэн байна. \Номин орчуулж Баатар хянав\
|