• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-28 15:08:14    
Вэнь Жябао Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд оролцсон зарим орны удирдагчидтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

 

    Вэнь Жябао мөн өдөр бас Ираны ерөнхийлөгчийн нэгдүгээр орлогч Парвиз Давоодитай уулзсан байна. Ираны цөмийн асуудлын тухай Вэнь Жябао хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг эв дүйтэй зохицуулахын төлөө Иран болон Европын холбоо холбогдох хэлэлцээгээ эртхэн сэргээхийг Хятадын тал хүсч байна гэжээ.

    27-ны өдөр, Вэнь Жябао Пакистаны ерөнхий сайд Азиз болон Киргизын ерөнхий сайд Фелик Күловтой тус тус уулзсан байна. Азизтай уулзах үе Вэнь Жябао хэлэхдээ, Пакистаны гамшигт нэрвэгдсэн ард түмний хатуу бэрх өдрүүдийг туулахад нь тусалхын төлөө, Пакистанд бэлэн мөнгө болон эд барааг багтаасан 13 сая 800 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгохоор Хятадын тал шийдсэн байна гэжээ.
    Ерөнхий сайд Вэнь Жябао 26-ны өдөр Масква орж тэнд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэлдэхүүн орнуудын ерөнхий сайд нарын 4-р бага хуралд оролцоод 27-ны өдөр эх орондоо буцаж ирсэн байна. \Буян орчуулж, Номин хянав\


1  2  3