• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-28 18:01:20    
Дарга Хү Жиньтао Пхеньянд хүрэлцэн очив

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах Хорооны дарга Ким Чен ирын урилгаар, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийнн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао БНАСАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийгээр 10-р сарын 28-нд Пхеньянд хүрэлцэн очжээ.

     Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан Хамгаалах хорооны дарга Ким Чен ир, Ардын дээд хурлын байнгын зөвлөлийн дарга Ким Юн Нам нарын зэрэг Солонгосын нам засаг армийн дээд удирдагч нар нисэх онгоцны буудалд Хү Жиньтао болон дагалдан яваа хүмүүсийг угтан авсан байна.

     Дарга Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж хэлэхдээ,ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен ирын удирдлагатайгаар, Солонгосын ард түмэн өөрийн орныхоо байдалд зохицсон хөгжлийн замыг хайн олж, хүчирхэг орон байгуулах үйл хэрэгтээ байнга шинэ нэн их амжилт олох болно гэжээ.

     Энэ удаагийн айлчлалаар хоёр нам, хоёр орон, хоёр ард түмний найрсаг сэтгэлгийг цаашид нэмэгдүүлж, Хятад Солонгосын найрсаг хамтын ажиллагааны харилцаа тал бүрээр гүнзгийрэн хөгжхийг ахиулна гэдэгт би итгэж байна гэж Хү Жиньтао тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж, Буян хянав/