Хятадын төв банк-- Хятадын ардын банкны захирал Жөү Саочуань 10-р сарын 28-ны өдөр Шанхайд болсон "Хятад Европын холбооны банк санхүүгийн үйлчилгээ хийгээд хяналт удирдалгын анхны дугуй ширээний хурал" дээр хэлэхдээ: Хятад Европын эдийн засаг худалдааны харилцаа эрчимжсэн ба Хятадын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлт нээлттэй байлгаах алхам түргэсэхийн дагуу, Хятад Европ хоёр талын банк санхүүгийн салбарын харилцаа холбоо нэн эрчимжих болно гэжээ.
Энэ удаагийн хурлыг Хятадын ардын банк болон Европын холбооны комисс хамтаар зохион байгуулсан юм. Энэ удаагийн хурал нь эдийн засгийн даяарчлалын нөхцөл байдалд банк санхүүгийн зах зээлд хэрхэн хяналт тавьж удирдах, банк санхүүгийн үйлчилгээ зах зээлийн хяналт удирдалгыг хэрхэн эрчимжүүлэх, Хятад Европын хяналт удирдалгын байгууддага хоорондын хамтын ажиллагааны харилцааг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг авч хэлэлсэн байна. / Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|