ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Александр Жуков Хятад Оросын ерөнхий сайд нарын 10-дах удаагийн уулзалт болохоос өмнөхөн Москвад РИА новости агентлагийн сэтгүүлчдэд бичгээр яриалцалга өгөх үе хэлэхдээ: хойшдын 5 жилд Оросын Хятадтай хийх эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны гол үүрэг бол хоёр талын худалдааны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх , худалдааны нэр төрлийг олшруулах явдал болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ: 2004 онд Орос Хятад хоёр орны худалдааны хэмжээ 20 тэрбум ам долларыг давж, 21 тэрбум 23 сая ам долларт хүрч, 2003 оныхоос 34.7 хувиар нэмэгдсэн байна гэжээ. Оросоос Хятадад өнөө голцуу түүхий эд материал экспортлож байна. Хойшдын 5 жилийн Орос Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гол зорилт бол зөвхөн хоёр орны худалдааны хэмжээг нэмэгдүүлэх я төдий биш, харин хоёр орны худалдааны нэр төрлийг ч олшруулах ёстой гэж тэрээр онцолсон байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|