Сурвалжлагч тун саяхан Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Гүйян хотод болсон Хятадын үндэстний цөөнхийн эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн хөгжлийн эрдэм шинжилгээний бага хурлаас мэдээлснээр, Түвд эм, Монгол эм, Уйгар эм, Мяо эм зэрэг үндэстний цөөнхийн эм бэлдмэл нь Хятаддаа нэрд гарч, алс холын Европ Америкт борлуулагдаж байна, Хятадын үндэстний цөөнхийн эм бэлдмэл дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлснийг энэ нь харуулж байгаа юм.
Үндэстний цөөнхийн үйлдвэрлэсэн эм бэлдмэл нь ужигшсан архаг өвчнийг эмчлэхэд сайн нөлөөтэй байж, саа өвчин, тархинд цус харвах, ходоодны шархлаа зэрэг бусад оншилж эмчлэхэд хэцүү өвчнийг анагаахад онцгой үр дүн үзүүлж байгаа ажээ. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|