Хятад, БНСУ, Японы соёлын үйлдвэрлэлийн чуулга уулзалт 11-р сарын 1-ний өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Чэндү хотод болж, тус 3 орны засгийн газрын албаны хүмүүс, соёлын ажил эрхэлсэн аж ахуйн нэгжийн зүтгэлтэнүүд болон эрдэмтэн мэргэжилтэд нийт 100 гаруй төлөөлөгч хамтын ажиллагааны тунхагт гарын үсэг зурж, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүссэн байна.
Гол чухал зүйлийн хамтын ажиллагааны зам суваг хийгээд төслийг үргэлжлэн гүнзгий хайн хэлэлцэж, 3 орны соёлын бүтээгдэхүүнийг хэрхэн нэн ихээр олон улсын зах зээлд оруулахыг хамтаар судлан, Азийн соёлын дэлхий дахинд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэхийн төлөө идэвхтэй хувь нэмэр үзүүлэхийг 3 орны төлөөлөгчид хүссэн байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|