Хятадын сангийн яам, Боловсролын яамны зохион байгуулсан олон нийтийн болон хувийн хэвшлийн салбарын хамтын ажиллагааны чуулга уулзалт тун саяхан Бээжинд эхэлэв. Хувийн сургуулийн хөгжлийг урьдын адил дэмжиж, Хятадын боловсрол, сургалтын ажил үйлст гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж Хятадын холбогдох талын албаны хүн мэдэгдсэн байна.
2004 оны байдлаар Хятадад хувийн сургууль нийтдээ 78 мянга гаруйд хүрч, 2002 оныхоос гуч орчим хувиар нэмэгдсэн юм байна. Ирээдүйн 15 жилд Хятадын боловсрол, сургалтын зах зээлийн цар хэмжээ 100 тэрбум ам. долларт хүрэх болно гэж мэрэгжилтнүүд төсөөлж байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|