Хятадын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын анхны бизнес уулзалт 11-р сарын 3-ны өдөр Хятадын зүүн нутгийн Инбө хотод өндөрлөж, 3 хоногийн хугацаанд 16 тэрбум юаний үнэ бүхий хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Энэ бизнес уулзалтыг Хятадын аялал жуулчлалын үндсний газар болон Инбө хотын ардын засгийн газар хамтран зохион байгуулсан юм. Тэр нь Хятадын олон улсын аялал жуулчлалын яармаг болон Хятадын дотоодын аялал жуулчлалын яармагийн дараа болж байгаа улсын хэмжээний аялал жуулчлалын бас нэгэн үзэсгэлэн яармаг юм. Дотоод гадаадын 10 мянга гаруй безнесмэнүүд 3 хоногийн энэ үзэсгэлэн яармагт оролцсон байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын аялал жуулчлалын ажил үйлс дэлхий дахины анхаарлыг татсан амжилтад хүрч, аялал жуулчлалын нөөц баялаг ихтэй орон байснаасаа дэлхийн аялал жуулчлалын том орон болж хөгжсөн байна. \Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав.\
|