Солонгосын хойгийн цөмйн асуудлыг зохицуулах зорилготой Бээжингийн 6 талын хэлэлцээний өмнөд Солонгосын талын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Харилцаа, Худалдааны орлогч сайд Сон Мин-сун 7-ны үдээс хойно Бээжинд хэлэхдээ, "6 талын 4 дэх ээлжийн хэлэлцээгээр тохиролцсон хамтын мэдэгдл"-ийг хэрэгжүүлэхийн төлөө, 6 талын 5 дахь ээлжийн хэлэлцээгээр "зарим үндсэн ажл"-ыг хийх болно гэжээ.
6 талын 5 дахь ээлжийн хэлэлцээ нь хамтын мэдэглээр үндэс болгож, "харилцан зохицсон ажиллагаа" авах зарчмын дагуу ажиллаж, бодитой ач холбогдолтой гэрээ хэлэлцээр тохиролцох ёстой гэж үүнээс өмнөхөн, өмнөд Солонгосын Гадаад Харилцаа, Худалдаанй сайд Бан Ки-моон илэрхийлжээ. /О.Дарамбазар орчуулж, Номин хянав/
|