Хятадын Соёлын Яамны дарга Сүн Жязэн 11-р сарын 6-ны өдөр Бээжинд Америкийн "Кеннеди" урлагийн тоглолтын төвийн ерөнхийлөгч Мичаэл Каисэрт "Соёлын харилцаанд хувь нэмэр оруулсан шагнал" олгож, түүний Хятад Америкийн соёлын харилцааг хөгжүүлэхэд гаргасан хүчин чармайлтыг өндөр үнэлсэн байна.
Сүн Жязэн хэлэхдээ, энэ оны 10-р сард Хятадын соёлын яам болон Америкийн "Кеннеди_ урлагийн тоглолтын төв Вашингтонд "Хятадын соёлын наадам"-ыг хамтран зохион байгуулсан байна. Энэ арга хэмжээ нь Хятад Америкийн ард түмний нөхөрлөлийг зузаатгаж, Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг эрүүл саруулаар хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойй болсон юм гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав.\
|