• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-08 11:37:06    
Хятад улсын хөгжил нь дэлхий дахинд "асар их цэцэглэл хөгжил"-ийг буй болголоо гэж Европын Социалист Намын дарга тэмдэглэжээ

Синьхуа Агентлэг

    Европын Социалист Намын дарга, Данийн ерөнхий сайд асан Поул Нируп Расмусен 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсын хүчирхэг хөгжил нь заналхийлэл биш харин Хятад Европ хоёр тал цаашлаад дэлхий нийтэд "асар их цэцэглэл хөгжл"-ийг буй болгох юм гэжээ.

    Расмусен сурвалжлагчид ярилцлага өгөхдөө ингэж илэрхийлжээ. Тэр бас хэлэхдээ, Европын Холбоо Хятад улсад хөрөнгө оруулахаа эрчимжүүлэн, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид ахиулна гэжээ.

    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Европын Холбоо нь одоо Хятадын худалдааны хамгийн том түнш болж, Хятад улс нь Европын Холбооны худалдааны хоёрдугаар том түнш болсон байна. 2004 онд хоёр талын худалдааны хэмжээ нь 170 тэрбум Ам.доллароос давжээ.

    Европын Социалист Нам 1992 онд байгуулагдсан юм. ХКН-ын урилгаар Расмусен тэргүүтэй Европын Социалист Намын төлөөлөгчид энэ сарын 3-аас 8-ны өдрүүдэд Хятад улсад айлчилсан байна. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\