Бээжинд Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын тавдахь ээлжийн хэлэлцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Оросын төлөөлөгчдийн тэргүүн Апехандер Алексеев 8-ны үдээс өмнө Бээжинд мэдэгдэхдээ: Орос, Хойд Солонгостой хамтран шинэ ээлжийн хэлэлцээг бодитой үр дүнд хүргэхээр чармайна гэжээ.
Үүнээс өмнө Алексеев мэдэгдэхдээ, энэ удаагийн 6 талын хэлэлцээг өмнө болсон 4-р ээлжийн хэлэлцээний адил амжилтанд хүргэхийг хүсч байгаа боловч уг хэлэлцээ бас л хүндрэлтэй байна. Хойд солонгосын тавьж байгаа саналыг бодитойгоор харгалзан үзэхийг би хэлэлцээний талуудад уриалж байна гэжээ.
Оросын албаны талын мэдээнээс үзвэл, энэ ээлжийн 6 талын хэлэлцээнд Оросын 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцох юм байна. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\
|