Хятадын техник мэргэжлийн сургуулиуд ирэх жил бас сая сурагч нэмж элсүүлэнэ гэж Хятадын Боловсролын яамны сайд ноён Жөү Жи 7-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Жөү Жи Бээжинд болсон бүх Хятадын техник мэргэжлийн боловсролын ажлын зөвлөлгөөн дээр ингэж хэлсэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ: Техник мэргэжлийн боловсролыг дорбитой хөгжүүлэх, ялангуяа дунд боловсролыг эзэмшүүлэх нь цаашидаа хэсэг хугацааны Хятадын боловсролын ажлын стратегийн гол чиглэл болох юм гэжээ.
Танилцуулсаныг үзвэл, Хятад улс ирэх жил мөн техник мэргэжлийн сургуульд ядуу амьдралтай сурагчдад тусламж үзүүлэх дүрэм хэрэгжүүлэх юм банйа. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав.\
|